МЭНДЧИЛГЭЭ


divider
Эрхэм хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу.

Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхнийг Сант Асар зочид буудлыг сонгон үйлчлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Манай зочид буудал нь 3 одны зэрэглэлтэй бөгөөд1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, бизнес ангиллын  зочид төлөөлөгч, жуулчдыг хүлээн аван үйлчилж байна. Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таныг тав тухтай амарч, аялал, бизнесээ амжуулахад тохилог, найрсаг орчныг бий болгож зочид буудалд байрлах өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрөөхөд хичээн ажиллах болно.Сант Асар зочид  буудал нь  бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвд байрладаг бөгөөд Сүхбаатарын талбай болон Монгол улсын цирктэй ойр байрладаг. Нисэх онгоцны буудлаас 15  км, төмөр замын төв буудлаас 1 км зайтай оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.

Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай зочид буудлаар үйлчлүүлнэ үү.

Сант Асар Зочид Буудлын Захиргаа