“ОРЧИН ҮЕИЙН ХЯТАД ЯРУУ НАЙРАГ” НОМЫН НЭЭЛТ

1
БЯМБА ГАРИГИЙН COMEDY NIGHT @ SANT ASAR PIANO LOUNGE
December 8, 2015
11147216_10153111408007006_3188752636472824614_o
New Gallery : “Сэтгэлийн өнгө”
December 8, 2015
Бүгдийг үзэх

“ОРЧИН ҮЕИЙН ХЯТАД ЯРУУ НАЙРАГ” НОМЫН НЭЭЛТ

11924911_658711954263059_6124166214018553256_n

Гурван мянга гаруй жилийн түүхтэй Хятадын сонгодог яруу найраг хүн төрөлхтний оюуны ертөнцөд Дорно дахины сэтгэлгээ, сэрэл мэдрэмжийг онцгой хүчтэй төлөөлсөөр ирсэн. Монголчууд бид ч түүхэн учир жимээр салшгүй холбоотой явсаар ирсэн урд зүгийн ард түмний шүлэг найрагтай эртнээс танил. Харин хятадын орчин үеийн яруу найраг, тодруулбал Манж Чин гүрэн задарч Дундад Иргэн Улс байгуулагдсанаас эдүгээ үе хүртэлх яруу найргийг бид бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй.

Орчуулагч Нацагдоржийн Энхбаярын таван жилийн нөр их хөдөлмөрийн ургац, хятадын орчин үеийн 80 гаруй яруу найрагчийн 250 гаруй шүлэгтэй, бүрэн хэмжээний антологи уншигчдийн гарт хүрээд удаагүй буй билээ. Орчуулагч нь “Зөвхөн өөрийн таашаал, үнэлэмжээр эдгээр шүлгүүдийг сонгохдоо нам засаг, эх орны сэдвээс зориуд тойрч утга уянгын өнгө аястай бүтээлүүдийг түлхүү оруулах гэж хичээлээ. Хэдий ганц хүний оролдлого боловч энэ түүвэр хятадын орчин үеийн яруу найргийн талаар уншигч танд бас ч гэж чамлахааргүй төсөөлөл өгөх болов уу хэмээн найдна,” хэмээн тодорхойлсон энэхүү ном манай уран зохиолын ертөнцөд нэгэн шинэ уур амьсгал, өнгө төрх, салхи савирыг мэдрүүлсэн гайхалтай бүтээл болсон юм. Та бүхнийг Тагтаа Паблишингийн намрын номуудын ууган бүтээлийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *